Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг Коронавируст халдвар (COVID-19)-ын тандалт сэргийлэлт,хариу арга хэмжээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган,болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллаж байна
Зорилго: Шинэ коронавирусын халдвар гарсан тохиолдолд өвчнийг эмчлэх, эрсдлээс сэргийлэх, сургалт сурталчилгаа хийх, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах.
Нэг.Удирдлага зохион байгуулалт
1.Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны “Халдвартын тасагт нэмэлтээр ор дэлгэх тухай”А/11 тоот тушаалаар бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Тушаалаар нийт 5 багийн 52 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсадыг томилсон.
2.Шинэ коронавирусын халдварын үед халдвартын тасгийг бүрэн суллан шинэ коронавирусын халдварын сэжигтэй,магадлалтай,батлагдсан тохиолдол,хавьтлуудыг тусгаарлан эмчлэх 50 орны бэлэн байдлыг хангасан.
3.Нэгдсэн эмнэлэгт хавьтлуудыг тусгаарлах 8 ортой тусгаарлах хэсгийг тохижуулсан
4.Нэгдсэн эмнэлгийн даргын 2020.03.05-ны өдрийн “Төрөх тасагт ор дэлгэж нүүлгэн шилжүүлэх тухай”А/14 дүгээр тоот тушаал батлаж Төрөх тасгийг бүрэн суллаж 2,3,4-р давхаруудад 80 ор дэлгэж,төрөх тасгийг Нүд чих хамар хоолойн тасагт болон Сэргээн засах,ахмадын тасагт нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил хангагдаад байна.
5.Ажилчдыг хувийн хамгаалах хувцасны бэлэн байдлыг ханган ажиллах, нөөцийг бий болгох /халад, бээлий, нүүрний хамгаалалт, нүдний шил, N95 шүүлтүүртэй маск
Коронавирусын халдвараас эмч эмнэлгийн ажилчдаа сэргийлэх зорилгоор, сэжигтэй болон батлагдсан,магадлалтай тохиолдолд ажиллах эмч,эмнэлгиийн мэргэжилтэнүүдийн ажиллах хүний нөөцийг тооцож нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл,халдваргүйтгэлийн бодисыг ханган ажиллаж байна .Үүнд:
Нэг удаагийн өмсгөл /комбинзон/,маск N95 ,нүдний шил, нүүрний хаалт,бээлий, нэг удаагийн маск,даавуун маск,оёсон маск,нэг удаагийн малгай,нэг удаагийн халад,хормогч,айнаас халуун хэмжигч,улавч,гутлын углаа,хамгаалалтын гутал, зэрэг 18-н нэр төрлийн хамгаалах хувцас хэрэгсэл,халдваргүйтгэлийн бодис,дархлаа дэмжих бэлдмэлд 142,053,669 төгрөг зарцуулсан байна